Малчдыг чадавхжуулах зорилгоор зөвлөлгөөн зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт "Мал зүйчдийн анхдугаар зөвлөлгөөн"-ийг энэ сарын 19, 20-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Зөвлөлгөөнд Улсын мал эмнэлэг, үржлийн газар, ХААИС-ийн ахмад зөвлөх багш нар, сумдын ЗДТГ-ын дарга, мал аж ахуйн мэргэжилтнүүд, малчдын төлөөлөл 80 гаруй хүмүүс оролцож байна.
Архангай аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд мал сүргийн тоо толгой өсч, улсад эхний байруудад жагсах болсон. Мал өсөхийн хэрээр бэлчээр нэмэгдэхгүй учраас малыг эрүүлжүүлж, ашиг шим өндөртэй цөөн малтай байх нь чухал болж байгаа юм. Архангай аймаг энэ зорилтын хүрээнд бодлогын болон хэрэгжүүлэгч байгууллагаас мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлж, техник технологийн шинэ санааг нэвтрүүлэн, оновчтой менежментийг бий болгох, орон нутгийн малчид, мал бүхий иргэдийг чадавхжуулах, малзүйч, малчиддаа зөв ойлголт өгч, ажил болгох, үр дүнг нь харахаар дээрх зөвлөлгөөнийг зохион байгуулжээ.

Зөвлөлгөөнийг аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, ХХААХҮЯ, ХААИС, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, "Малчдын холбоо" ТББ, Цөм сүргийн үржлийн төв хамтран зохион байгуулсан бөгөөд энэ үеэр "Монголын мал зүйч, үржүүлэгчдийн холбоо"-ны Архангай аймаг дахь салбар зөвлөлийг байгуулж, холбооны дүрмийг батлаллаа.
Б.Гэрэлт-Од