“Тайга” нохойн анхдугаар наадам Чингис хотноо боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Монголын Нохой Судлалын холбооны гишүүн Монгол Тайга холбооноос "Хэнтий 2017" Тайга нохойн анхдугаар наадмыг тус аймгийн төв Чингис хотод зохион байгууллаа.
Тэмцээнд нийт 60 орчим анч ноход оролцсон ба нохдын үзэсгэлэн, өгөөш тавьж нохой хөөлгөх буюу уралдуулах гэсэн 2 төрлөөр тэмцээн явуулсан байна. Тэмцээнд хамгийн их шагналыг Батноров сумын ноход хүртжээ.
"Энэхүү наадмыг зохион байгуулснаар олон хүний хүсэл биелж, олон наадмын эхлэл тавигдсан гэж хэлж болно. Талын гөрөөчдийн ёс жаяг, тайга нохойны салаа хөтөлгөө анчин нохойн анхны уралдааныг үзсэн, харсан, оролцсон гээд бүх хүмүүс түүхэн гэрч болох учиртай. Монголд анх удаа Тайга нохойн уралдааныг зохион байгууллаа. Анхны юм алдаа оноотой байдаг. Тиймээс цаашид улам хөгжүүлэх болно" хэмээн зохион байгуулагчид нь дурдлаа.
Цаашид энэхүү тэмцээнийг жил бүр тогтмол зохион байгуулах юм байна.

Д.Одонтунгалаг