Аялагчид Хэрлэн гол дагуух хогийг цэвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-08-17 14:43:53
Хэнтий /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Вухан хотод сурч байгаа Монгол оюутнууд эзэн Чингисийн өлгий Хан Хэнтий нутгаар аялангаа Хэрлэн гол дагуух хогийг цэвэрлэв. 

Тус оюутнууд Зөв Монгол компанитай хамтран “Амьдралын эх нь ус, усны эх нь ой” уриан дор байгаль хамгаалах аялал хийж байна. Уг аялал  нь байгаль дэлхий, газар шороогоо эвдрэл доройтолд орсных нь дараа бус, болзошгүй доройтлоос урьдчилан сэргийлэх цаашлаад байгаль орчинтойгоо ухаалгаар зохицон амьдарч хүндэтгэн дээдэлж, хайрлах ёстойг нийгэмд уриалах зорилготой ажээ.

Аялагчдын маршрут Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хар зүрхний Хөх нуураас эхэлсэн бол удаах аялал Чингис хотод үргэлжлэв. Тэд Хэрлэн гол дагуух хогийг цэвэрлэсэн бөгөөд тус аймгийн Байгаль орчны газар болон Хэрлэн голын сав газрын захиргаа дэмжин ажилласан байна.
Ч.Отгонцэцэг
Related news