Увсад Улаангом сумын сонгогчдын ирц муу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-07-07 17:35:25
 Увс /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт Увс аймагт үргэлжилсээр байна. Аймгийн хэмжээнд 49424 хүн сонгогчийн нэрсийн жагсаалтад бичигдсэнээс орон нутгийн 15 цагийн байдлаар нийт сонгогчдын 41,58 хувь нь саналаа өгөөд байна.
“Өндөрхангай сум нөөц цахилгааны эх үүсвэрээр санал хураалт явуулж байна. Өөр ямар нэгэн зөрчил дутагдал хэсгийн хороодод байхгүй. Харин Улаангом суманд ирц маш муу байна” хэмээн аймгийн Сонгуулийн хорооны дарга Х.Дашзэвэг манайд мэдээллээ. Улаангом сумын сонгогчдын ирц 1-р багт 39, 2-р багт 35,4, 3-р багт 39,8, 4-р багт 33,5, 5-р багт 30, 6-р багт 28,7, 7-р багт 30, 8-р багт 45, 9-р багт 26, 10-р багт 31,1, 11-р багт 32,2, 12-р багт 30,8 хувьтай байна. Аймгийн Сонгуулийн хорооноос Улаангом сумын сонгогчиддоо хандаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад идэвхтэй оролцохыг уриалж байна.
Б.Замбал
Related news