УВС: 0-5 настай хүүхдийн эндэгдэл 25 гараад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-08-24 11:49:11

Улаангом, 2025 оны наймдугаар сарын 24 /МОНЦАМЭ/.  Аймгийн хэмжээнд энэ оны эхний 7 сард 802 эх амаржиж, 808 хүүхэд төрсөн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 13.7 хувиар, төрсөн хүүхдийн тоо 14 хувиар тус тус буурсан үзүүлэлтэй байна.


Аймгийн хэмжээнд 1000 хүнд ногдох төрөлт 9.5, нас баралт 3.3, ердийн цэвэр өсөлт 6.2 хувьтай байгаа аж. Тэрчлэн 0-5 настай хүүхдийн эндэгдэл 25, 0-1 настай хүүхдийн эндэгдэл 20 гарсан бол халдварт өвчний гаралт 326 бүртгэгджээ.


Бөхмөрөн, Завхан, Түргэн, Цагаанхайрхан сумдын эмнэлэгт эх амаржаагүй байна. Харин аймгийн Нэгдсэн эмнэлэгт 735 эх амаржсан бол үлдсэн 13 сумын эмнэлэгт 1-20 эх амаржжээ. 

Related news