УВС: Баруун гурван аймгийн цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-08-23 12:44:20

Улаангом, 2025 оны наймдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Энэ сарын 25, 26-ны өдрийн 06:00-20:00 цагийн хооронд баруун гурван аймгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг түр хязгаарлах гэж байна.

Учир нь ОХУ-ын 220/110/10 кВ-ын "Чадан" дэд станцаас 110 кВ-ын Чадан-Хандгайт-Улаангом чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг түр тасалж, жилийн төлөвлөгөөт засварын ажлыг хийх аж.

Иймээс аймаг, сумдын хэрэглэгчид шаардлагатай нөөц, эх үүсвэрээ ашиглан цахилгааны хэрэглээгээ зохицуулахыг Увс аймгийн "Цахилгаан түгээх сүлжээ" ХХК-иас анхааруулж байна.

Энэ хугацаанд Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн төвийн 1-р зэрэглэлийн хэрэглэгчдийг Дөргөний цахилгаан станцаас эрчим хүчээр хангах юм байна.


Related news