Г.Нямхатан: Бид политехник коллеж болж бүтээлчээр тэргүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Г.Нямхатантай ярилцлаа. Өндөрхаан хотын унаган хүү тэрбээр өнгөрсөн оны 11-р сард энэ албанд томилогдсон бөгөөд багш мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр, боловсролын удирдлагын докторантур нэгэн юм. Улсад 15 жил, үүнээс сүүлийн 8 жилийг боловсролын салбарт ажилласан байна. Тус Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хамт олон сургуулиа Политехник коллеж болгохоор зорин ажиллаж байгаа гэсэн сайхан мэдээллээр бидний ярилцлага эхэлсэн юм.
- Сайн байна уу? Залуу, идэр үеийн боловсон хүчнүүд маань эргээд нутагтаа ирж ажиллаж байгаа нь таатай санагдаж байна.
-Баярлалаа. Миний бие 2002 онд Улсын Багшийн их сургуулийг Физик-компьютерийн багшаар төгссөн ч нутагтаа ирээд Байгаль орчны албанд мэргэжилтэн, “Хан Хэнтий Хамтын Хүч” ТББ-ын Гүйцэтгэх захирал, ДЗМОУБ-д Бизнес хөгжлийн ажилтан, Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэрт Мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан. Дараа нь 2008 онд Мэргэжлийн боловсролын салбарт буюу Говьсүмбэр аймаг дахь МСҮТ-д мэргэжилтнээр орж, сургууль маань 2012 онд Политехник коллеж болсноор сүүлийн 5 жил албаны даргаар ажиллаж байгаад Хэнтий нутагтаа ирсэн дээ.
- Хэнтий аймаг дахь МСҮТ-ийн захирлаар ажиллаад багагүй хугацаа өнгөрөөлөө. Энэ хугацаанд та ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэв?
-Томилогдож ирээд хамгийн түрүүнд сургуулийнхаа нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн. Сургалтын орчин, материаллаг бааз, багшлах боловсон хүчний хувьд ямар түвшинд байна, цаашид бид аль чиглэлээр төрөлжин хөгжих боломж байна гэдэгт анхаарал хандуулсан юм. Энэ асуудлын хүрээнд хамт олноороо сургуулийн стратеги төлөвлөгөөг хэлэлцсэн. Бид ирэх 4 жилээр төлөвлөгөө гаргаад байна. Мөн нийгмийн түншлэлийн байгууллагуудтайгаа нягт хамтран ажиллах, бодлого чиглэлээ танилцуулах зорилгоор “Түншлэл-өглөөний цай” уулзалт зохион байгууллаа. Оюутан суралцагчдынхаа хүсэл сонирхлыг сонсох, тэдэнтэй хамтран асуудлыг шийдэх үүднээс “Оюутны чуулган”-аа зохион байгуулсан. Ахмадын зөвлөл маань шинэ зохион байгуулалтад орж хамтран ажиллах гэрээ, төлөвлөгөөгөө баталж, үйл ажиллагаа нь идэвхтэй явагдаж байна. Улс, бүс, аймгийн мэргэжлийн уралдаан тэмцээнд багш нарыг оролцуулж, туршлага судлах, амжилт үзүүлэх нөхцөл боломжийг судлан ажиллалаа. Оюутан суралцагчдын ур чадварын түвшинг шалгах үүднээс сар бүр мэргэжлийн уралдааныг зохион байгуулж хэвшсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж ажиллах, дүрэм журмаа шинэчлэн ХАБЭА-н баг бүрдүүлсэн. Хичээлийг цахимжуулах, бүс, улсын тэмцээнд амжилт үзүүлэх зорилго бүхий мультмедиа багийг бүрдүүллээ. “Эко сургууль” болох хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хариуцлагатай холбоотой дотоод дүрэм журмуудыг шинэчлэн боловсрууллаа. Мөн ОУБ-ын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран сургалтын орчин, материаллаг баазаа бэхжүүлэх, хамтран сургалт явуулах чиглэлээр ажиллаж, өнөөдрийн байдлаар шинээр Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Ойн төсөл”, Швейцарын хөгжлийн агентлагийн “Бичил уурхайн төсөл”, Азийн хөгжлийн банкны “Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын материаллаг баазыг сайжруулах төсөл”, “Жэрэс монгол” ОУБ-уудтай хамтран ажиллах санамж бичгүүдээ хийн эхний санхүүжилтүүд хийгдэж эхлээд байна. Мөн бүтээн байгуулалтын ажлууд гээд дурьдаад байвал олон ажлыг амжуулж, бас төлөвлөсөн.
- МСҮТ-үүдийн сургалтын материаллаг бааз сүүлийн үед хэр өргөжиж байна вэ?
-2009 оноос Мэргэжлийн боловсролын салбарт АНУ-ын Мянганы сорилтын сан, Оюутолгой, Германы техник хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг ОУ-ын томоохон төсөл хөтөлбөрүүд ихээхэн хөрөнгө зарцуулж, манай салбар хурдацтайгаар хөгжиж, материаллаг бааз сайжирсан. Манай сургууль автын дадлагын газар, оёдлын, гагнуурын, цахилгааны, барилгын, мөн мал аж ахуйн фермер, хүлэмжийн аж ахуйн чиглэлээр хөрөнгө оруулалтууд хийгдээд байна. Мөн 960 хүүхдийн хичээлийн шинэ байр ашиглалтад ороод 3 жил боллоо. Материаллаг бааз дээр нэмээд дээр ярьсан төслүүд удахгүй хэрэгжинэ.
-Техник тоног төхөөрөмжөө шинэчлэхээс гадна өөр ямар ажлуудыг зохион байгуулж байна?
-2017-2018 оны элсэлтийн ажлууд эхэлсэн. 2.5 жил буюу Мэргэжлийн боловсролын сургалтандаа 7 мэргэжлээр 180 оюутан элсүүлнэ. 1 жилийн сургалт буюу Мэргэжлийн сургалтандаа 10 мэргэжлээр 150 оюутан элсүүлэхээр квот батлагдсан. Багш нар 4 багт хуваагдан аймгийнхаа бүх сум, тосгон, Сүхбаатар аймгийн наад гурван сумаар явж, ЕБС-ийн 9-р анги төгсөгчид, иргэдтэй уулзалт хийгээд ирлээ. Мөн Хэрлэн сумынхаа 9-р анги төгсөгчдийг сургууль дээрээ урьж, яриа таниулга, лаборатори дадлагын газруудаа үзүүлэн мэргэжлээ сурталчилсан. Мөн байгууллага, аж ахуйн нэгжийн захиалгат сургалт явагддаг. Үүнд: Малын асаргаа /санитор/, хүлэмжийн аж ахуйн фермер, гар урлалын ажилтан-бэлэг дурсгалын зүйл урлаач, авто машины засвар-ашиглалт гэх мэт. Бидний өмнө тулгардаг нэг дутагдал бол ЕБС-ийн багш нарын хандлагын асуудал. Энэ салбарыг зөвөөр ойлгож, нэг ч гэсэн хүүхэд амьдралаа аваад явчих мэдлэгтэй, ур чадвартай болоосой гэдэг утгаараа мэргэжлүүдийнхээ тухай ойлголтыг хүүхдүүддээ зөв өгөхийг хичээдэг. Бид МСҮТ-д суралцсан хүүхдүүд юу хийж чаддаг, юу сурдаг гэдгийг харуулах үүднээс суралцагчдын бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах зорилго бүхий нээлттэй хаалганы өдрийг ирэх 6-р сарын 5-ны өдөр Чингис хотын төв талбайд зохион байгуулах гэж байна. Мөн энэ үйл ажиллагааны хүрээнд манай сургуулийн оюутан суралцагчид, төгсөгчид, албан байгууллагын гагнуурчид, хувь хүмүүсийн дунд Аймгийн аварга шалгаруулах гагнуурын уралдааныг нээлттэй явуулах юм.
-МСҮТ болон их, дээд сургуульд сурч буй оюутнууд тооны хувьд хэр зөрүүтэй байдаг бол? Танай сургуульд жилд хэдэн оюутан суралцаж байна вэ?
-БСШУЯ-ны харъяа их, дээд сургууль, коллежид жилдээ 150 гаруй мянган оюутан суралцдаг бол манай ХНХЯ-ны харъяа МСҮТ, коллежуудад жилдээ 40 гаруй мянган оюутан суралцдаг. Манай сургуульд жилдээ 500-600 гаруй оюутан суралцаж байна.

- Оюутнуудаа хичээлээс гадуур хөгжүүлэхэд хэр анхаардаг вэ?
-Манай хамт олон МСҮТ-ийнхөө хүүхэд залуусыг хөгжүүлэх сургалт хүмүүжлийн ажлыг төлөвлөн боловсруулж ажилладаг. Уламжлалт болон төлөвлөгөөт хүмүүжлийн ажил, сурагчийн оролцооны байгууллагын үйл ажиллагаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, хүүхэд хамгаалал, нийгмийн үйлчилгээ, зөвлөгөө, кейс менежмент, сургалт, яриа таниулга, үдэшлэг, дотуур байрны сургалт хүмүүжлийн ажил, сургалтаас гадуурх хөдөлмөр эрхлэлт гээд олон хэлбэрийн 50 гаруй хүмүүжлийн ажлыг зохион байгуулдаг. Давхардсан тоогоор 7000 гаруй суралцагч, багш ажилчид, эцэг эхчүүдийг энэ үйл ажиллагаандаа хамруулаад байна. Сургалтын бус цагаар зохиогддог томоохон ажлуудаасаа нэрлэвэл “Суралцагчдын чуулган“, “Хүүхэд хууль”, “Авъяаслаг МСҮТ-чүүд”, “Хог хаягдлыг дахин ашиглах уралдаан ”, “Уран илтгэл”, ”Мини-олимп”, “Эко сургууль-бидний оролцоо”, “Архи шинэ үеийн сонголт биш” аян, ”Урлагийн бага наадам”, “Бага олимпиад” зэрэг хөгжлийн ажлууд явагддаг. Мөн амьдрах ухаан, эрүүл мэндийн мэдлэг, чадвар олгох “Эрүүл мэнд, Амьдрах ухааны 10 долоо хоног” сургалтыг 7 хоног бүр зохион байгуулж хэвшсэн. “Өсвөрийн цагдаа бүлгэм”, МСҮТ-ийн “Оюутны зөвлөл”, “Хүслэн дэд зөвлөл”, “Охидын клуб” зэрэг сурагчийн оролцооны байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулан, хорт зуршлаас сэргийлэх тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор аймгийн ИТХ-ын тогтоолын дагуу “School police” эргүүлийн үйл ажиллагааг тогтмол хийдэг.
-Танай МСҮТ нь 2017-2020 оны шинэ стратеги төлөвлөгөөгөө боловсруулж “Эко сургууль”болох зорилтыг тавьсан. Энэ тухайд?
-“Хэнтий аймгийн Ногоон хөгжилд суурилсан тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2026” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор сургуулиа “Эко сургууль” болгох зорилт тавин ажиллаж байна. Бид ногоон ажлын байрны төлөө зорьж, одоогийнхоо үйл ажиллагаа, мөрдөж буй дүрэм журам, алба хаагчдын хэвшил зуршлыг хянах, өөрчлөх ажлыг эхлүүлээд байна. Үүнд: Багш ажилчид, оюутнуудынхаа экологийн боловсролыг дээшлүүлэх, цаас бусад материалын хэрэглээг хянах, усны зохистой хэрэглээг нэвтрүүлэх, цахилгаан эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, дулааны алдагдал гаргахгүй байх, хог хаягдлын менежментийг сайжруулах, орчин тойрноо цэцэгжүүлэх, мод ургамал тарих, ухаалаг худалдан авалт хийх зэрэг ажлуудыг хийнэ.
-Ярилцлагынхаа төгсгөлийн асуултыг танд үлдээе.
-Баярлалаа. Хэнтий аймаг дахь МСҮТ нь Политехник коллеж болохоор төлөвлөн ажиллаж байна. Хүн бүр үр хүүхдээ амьдралаа аваад явах ур ухаантай, ирээдүйн сайн мэргэжилтэн, инженер болгохыг хүсдэг. Харин энэ зорилгоо биелүүлэхийн тулд та бид хамтран ажиллаж, хүүхдүүдээ сургах, чадвартай болгоход анхаарал хандуулан ажиллах нь чухал юм. Иймээс бид Политехник коллеж болж бүтээлчээр тэргүүлэх болно.

Д.Одонтунгалаг