Хэнтий аймгийн хурлын дарга Жаргалтхаан суманд ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн удирдлагууд улирал бүр сум, орон нутагт ажиллаж, иргэд олон нийтийн санал, сэтгэгдлийг сонсож, хийсэн ажлаа тайлагнаж байхаар төлөвлөжээ. Энэ дагуу тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч нараар ахлуулсан 3 ажлын хэсэг 3 бүсэд хуваагдан сумдад ажиллав.
Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайханы ахалсан ажлын хэсэг Жаргалтхаан суманд ажиллаж, иргэд хөдөлмөрчдөд хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа танилцуулж, санал бодлыг нь сонсон иргэдийн сонирхсон асуултанд хариу өгөх уулзалтаар эхэлсэн байна. Тус сумын Засаг дарга Б.Цогт-Орших “Энэ жил малын тоо толгой 17 мянгаар өссөн үзүүлэлттэй, өнгөрсөн өвлийн хувьд цас ихтэй байсан хэдий ч малчид бэлтгэлээ сайн базаасан учраас онд сайн орсон, мал төллөлт хэвийн үрэлжилж дууссан” гэлээ. Тус сумын Соёлын төвийн засварын асуудал, ЗДТГ-ын барилга, спорт заалны шал хичээл ороход доороосоо шороо бургидаг хүндрэлтэй асуудлууд байгааг иргэд ярьж байв.
Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан хэлэхдээ “Өнгөрсөн 5 дугаар сарын 12-ны өдрийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Газрын дуудлага худалдааны орлогын 30 хүртэл хувийг тухайн дуудлага худалдааг зохион байгуулсан сум орон нутгийн төсөвт урамшуулал болгож буцаан хуваарилахаар шийдвэрлэснийг мэдэгдлээ. Энэ нь төсөв хүндрэлтэй байгаа сумдад нэг талаараа ихээхэн дэмжлэг болох юм.

Д.Одонтунгалаг