Монгол, Хорватын дипломат болон албан паспорт эзэмшигчид харилцан визгүй зорчино

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-05-04 14:28:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Хорватын дипломат болон албан паспорт эзэмшигчид энэ сарын 01-нээс эхлэн 30 хоног харилцан визгүй зорчиж эхэллээ.

Өнгөрсөн оны долдугаар сард хоёр орны Засгийн газар хооронд “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай” хэлэлцээр байгуулсан. Хэлэлцээрт Монгол, Хорватад хүчин төгөлдөр дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд харилцан 30 хүртэлх хоног визгүй нэвтрэх, дамжин  өнгөрөх болон зорчих эрхтэй байхаар тусгасан юм.

Ч.Ариунболд
Related news