Энэ жилийн баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-06 11:43:52

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна.


Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулах энэ жилийн наадмын нээлт, хаалтын ёслолд 2500 гаруй уран бүтээлч оролцоно.


Наадмын нээлтийн ёслолыг энэ сарын 11-ний 21:00 цагт дахин тоглуулах бөгөөд тайз, дэлгэц, гэрэл, дүрслэлийн цогц шийдэлтэй урлагийн шоу хэлбэрээр зохион байгуулах ажээ.


 

Related news