Ерөнхий сайд баяр наадмын бэлтгэл ажилтай танилцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Г.Занданшатар Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж, баяр наадмын бэлтгэл ажилтай танилцав.
Тэрээр
НҮБ-ын тогтоолын дагуу “Дэлхийн адууны өдөр”-ийг энэ сарын 11-ний өдөр дэлхий
нийтээр анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгааг онцлоод Монгол үндэстний
ондоошил, өв соёлын тод илэрхийлэл болсон Үндэсний их баяр наадмын үйл
ажиллагаанд оролцож буй нийт уран бүтээлч, арын албаныханд амжилт хүсэв.
Энэ
жилийн баяр наадмын бэлтгэл ажлыг 9 салбар хороо, 236 ажилтан, албан хаагч
хариуцан ажиллаж байна. Харин нээлт, хаалт, соёл урлагийн үйл ажиллагаанд
нийтдээ 2500 уран бүтээлч, 40 гаруй мэргэжлийн урлагийн байгууллага, хувийн
хэвшлийн 100 гаруй байгууллага оролцож буй юм.