НӨАТ-ын сугалаагаар 100 сая төгрөгийн азтан тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-04-17 09:16:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын ээлжит сугалаа энэ сарын 16-нд болж, 11 мянга 108 азтан тодорчээ.

Сугалаанаас хамгийн өндөр буюу 100 сая төгрөгийн азтанаар нэг хүн тодорсон байна. Харин 20 сая төгрөгийг хоёр, 4 сая төгрөгийн 10 азтан тус тус хожжээ. Түүнчлэн 112 азтан 500 мянга, 999 азтан 100 мянган төгрөг хожсон бол 20 мянган төгрөгийн азтанаар 9974 иргэн тодорсон байна.

Харин энэ сард супер шагнал буюу 200 сая төгрөгийн азтан тодроогүй байна. Тиймээс дараагийн сугалаагаар 250 сая болж өсөх юм.

Ч.Ариунболд
Related news