ӨНӨӨДӨР: "Өндөр гэгээний өв дүрслэх урлагт" тусгай үзэсгэлэнг нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025
оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Өнөөдөр
болох үйл явдлын тойм
-Монгол
Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн
Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар энэ сарын 6-13-нд Монгол
Улсад төрийн айлчлал хийж байна.
-УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
10:30 цагт:
Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Монголын байгаль хамгаалагчдын холбоо,
эрдэмтэн судлаачид хамтран “Алт 3” хөтөлбөрийн далд алдааны талаар “Үндэсний мэдээллийн
төв”-д мэдээлэл өгнө.
10:30 цагт: Ой, хээрийн түймэр, гол, усны осол, үерийн талаар ОБЕГ-т нэгдсэн мэдээлэл өгнө.
11:40 цагт: "Өндөр гэгээний өв дүрслэх урлагт" тусгай үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.
11:40 цагт: "Монгол авдар" тусгай үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд нээнэ.
Орон
нутагт:
-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.