Орхон аймгаас анх удаа “Мөнгөн мод” цомын эзэн тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн “Уурхайчин” соёлын ордны “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын уран бүтээлч, МУСТА М.Саруултөгс “Мөнгөн мод”-ны эзэн боллоо.
Тэрээр Монголын соёл, урлагийн салбарын оны шилдгүүдийг шалгаруулдаг “Мөнгөн мод” цомын “Биет бус өвийг өвлөн уламжлагч билиг авъяастан” –аар тодорсон юм. Хөөмийч, морин хуурч М.Саруултөгс АНУ-д болсон Олон улсын тэмцээнээс гранпри шагнал хүртэж байсан бөгөөд монголын биет бусыг өвийг дэлхий нийтэд таниулж яваа нэгэн юм.
Энэ жилийн “Мөнгөн мод” арга хэмжээ тайз, дэлгэцийн шилдэг найруулагч, зураач, жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэсэн долоон номинациар шалгарууллаа. Уг шагналыг Орхон аймгаас анх удаа М.Саруултөгс хүртлээ.
Б.Оюун-Эрдэнэ
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days