Хэнтий нутгаас төрсөн "Хөдөлмөрийн баатар"-таа хүндэтгэл үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-03-09 11:00:32

Хэнтий /МОНЦАМЭ/. Сар шинийн босгон дээр Хан Хэнтий нутгаас төрөн гарсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Г.Сампил гуайд тус аймгийн Засаг дарга хүндэтгэл үзүүлж, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай идээ, 3 сая төгрөгийн хамт гардуулан өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнал гардуулах ёслолын үеэр хэлсэн үгэндээ -"Монгол Улсын Гавьяат малчин Г.Сампил гуай бол мал сүргийнхээ тоо, ашиг шимээрээ олон жил манлайлж, монголын нүүдлийн соёл иргэншлийн амьд дархлаа болсон Монголын уламжлалт үнэт зүйлсийг хадгалж өвлүүлэх түгээх үйлсэд онцгой хувь нэмрээ оруулж байгаа ахмад буурал юм.” хэмээн тодотгосон байна. 

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат Гомбоцэрэнгийн Сампил малчны хувьд эрдэнэт мал сүргээ өсгөх болон өлчир омог, хэвшлийг үүсгэх, малын гаралтай бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэн малчдын залуу халааг бэлтгэх, нийтийн сайн сайханд хувь нэмрээ оруулсаар яваа нэгэн юм.

Д.Одонтунгалаг

 

Related news