Зах, худалдааны төвүүд ирэх сарын 02-ноос цагийн хуваарийн дагуу ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-02-28 11:03:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн “Дүнжингарав”, “Хархорин”, “Бөмбөгөр” зэрэг худалдааны төвүүд ирэх сарын 02-ноос цагийн хуваарийн дагуу ажиллана.

Харин “Нарантуул” олон улсын худалдааны төв ирэх сарын 09 хүртэл амрах юм. Харин хүнсний сүлжээ дэлгүүрүүд шинийн 1-3-нд богиносгосон цагаар ажиллаж байна. Тухайлбал, өнөөдөр “Сансар” сүлжээ дэлгүүр 11.00-22.00 цаг, “Боса” сүлжээ дэлгүүр 13.00-21.00 цагт ажиллаж байна. Харин “Номин” болон “Миний  дэлгүүр”-ийн бүх салбар өнөөдөр амарч, маргаашнаас цагийн хуваарийн дагуу ажиллах аж.

Ч.Ариунболд

Related news