Чөлөөт бөхийн Дэлхийн цомын аварга багаар Иран тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-02-18 17:46:53

Иран улсын Керманшах хотод чөлөөт бөхийн дэлхийн шилдэг найман эрэгтэй багийн Дэлхийн цомын төлөө аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж цомын аваргаар Иран улсын баг тамирчид тодров.

Тэмцээний “Б” хэсэгт орсон Монголын шигшээ баг  эхний тойрогт  Энэтхэгийн багийг 7:1-ээр ялсан бол хоёрдугаар тойрогт Туркийн багт 3:5-аар ялагдсан. Улмаар гуравдугаар тойрогт манай баг Ираны хүчтэй багт 1:7 онооны харьцаагаар дийлдсэнээр хэсгээсээ гуравдугаар байраар шалгарч тэмцээний тавдугаар байрын төлөө ОХУ-ын багтай өрсөлдөж 1:7 онооны харьцаагаар ялагдаж VI байр эзлэв. Ираны багтай хийсэн барилдаанд Б.Батмагнай, ОХУ-ын багтай хийсэн барилдаанд Г.Мандахнаран нар ялалт авчээ.

Тэмцээний дүнг танилцуулахад, Нэгдүгээр байрт Иран, хоёрдугаар байрт АНУ, гуравдугаар байрт Азербайжан, дөрөвдүгээр байрт Турк, тавдугаар байрт ОХУ, зургаадугаар байр – Монгол, долдугаар байрт Гүрж, наймдугаар байрт Энэтхэг улсын баг тус тус шалгарчээ.

Д.Өлзий

Related news