Спортын гимнастикаар олон улсын шүүгчтэй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-02-16 11:11:48

Спортын гимнастикийн эрэгтэй төрлөөр манай улсаас 39 жилийн дараа Б.Батсуурь олон улсын шүүгчийн болзол хангасан болохыг Олон улсын гимнастикийн холбооноос мэдээлсэн байна.

Тэрбээр Японы нийслэл Токио хотноо нэгдүгээр сарын 27-ноос энэ сарын 1-нд Олон улсын гимнастикийн холбооноос зохион байгуулсан Спортын гимнастикийн эрэгтэй төрлийн “Олон улсын шүүгчийн сургалт”-д хамрагджээ. Спортын гимнастикийн төрлөөр анх 1978 оны нэгдүгээр сард тухай үеийн дасгалжуулагч, багш, шүүгч нар хамрагдаж байжээ.

Тодруулбал, эрэгтэй төрлөөр Д.Дангаасүрэн агсан, З.Нямдаваа агсан, Ж.Баасандамба, Д.Сүрэнжав, эмэгтэй төрлөөр Д.Норов агсан, Я.Туяа агсан, Д.Гандиймаа, Ч.Алтанзаяа, Ц.Март нар хамрагдаж шүүгчийн цол зэрэг хүртэж байжээ.

Д.Өлзий

Related news