Даамчин Ц.Отгонбилэг оны анхны тэмцээнд түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-02-14 12:45:14

“Алтан хүү” даамын клубээс зохион байгуулдаг чансааны оноо олгох цувралын 2017 оны анхных болох “Шанхайн зам” ХХК-ийн нэрэмжит тэмцээнд дэлхийн даамын холбооны их мастер Ц.Отгонбилэг түрүүллээ.

Энэ сарын 10-12-нд болсон тус тэмцээний оролцогчид швейцарь системээр есөн өрөг тоглоход “Алдар” спорт хорооны тамирчин ДДХИМ Ц.Отгонбилэг долоо хожиж, хоёр тэнцсэн амжилтаар тэргүүлсэн бол ОУИМ Д.Эрдэнэбилэг, ДДХМ С.Даваадорж, спортын мастер Б.Батжаргал, ОУИМ Р.Манлай нар удаахь байруудад шалгарлаа.

Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд спортын мастер Г.Хэрлэнмөрөн, Е.Ариунзаяа нар тэргүүлж, ахмадаас дэд мастер С.Энхээ, Ц.Батхүү, хөвгүүдээс дэд мастер Ц.Чинзориг, охидоос ДДХДМ Б.Мишээл, тус тус тэргүүлжээ. Харин сонирхогчдоос Д.Жамбалдорж тусгай шагналын эзэн болжээ.

Д.Өлзий

Related news