“Барилга экспо” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-09-02 13:49:56

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. “Барилга экспо" 38 дахь удаагийн олон улсын барилгын үзэсгэлэн яармаг “Build smart” уриан дор энэ сарын 12-14-нд Буянт-Ухаа ордонд болно.


Барилгын гадна бүтээц, дулаалгын ажил, инженерийн шугам сүлжээний угсралт зэрэг барилгын гүйцэтгэл эрчимжиж, орон сууцны эрэлт нэмэгддэг намрын улиралд зохион байгуулж буй. Тус үзэсгэлэн яармагт ОХУ, Хятад, Солонгос, Япон, Герман, Чех, Итали, Турк зэрэг 20 улсын 60 гаруй компани, шинэ орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, барилгын материал үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгч, дотоодын 300 гаруй аж ахуй нэгж байгууллага оролцох юм.


Мөн барилгын салбарын B2B уулзалт, мэргэжилтнүүдийн илтгэл, семинар гурван өдрийн турш үргэлжилж,  “Шилдэг аж ахуйн нэгж байгууллага”-ыг шалгаруулах аж. 


Related news