ӨНӨӨДӨР: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын нээлт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-14 06:59:57

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм


8:30 цагт: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын нээлт болно.

9:00 цагт: Монгол Улсад авто тээврийн салбарыг үүсгэн байгуулсны 100 жилийн ойд зориулсан “Авто тээвэр-100” эрдэм шинжилгээний хурал ЗТЯ-нд болно.

9:00 цагт: "Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-ийн үр дүнг танилцуулах уулзалт Төрийн ордонд болно.

10:00 цагт: Онцгой байдлын албаны 14 алба хаагчийн гэрлэх ёслол Гэрлэх ёслолын ордонд болно. Утас: 99107367

11:00 цагт: БНСУ-ын хил дээрээс шалтгаангүй буцсан иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ. Холбогдох утас: 95919966

12:00 цагт: Монголын барилгачдын холбооноос “Барилгачдын VII хурал” хийх тухай Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгнө.

12:30 цагт: “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн зохион байгуулалт, бүртгэл, энгэрийн дугаар олголт, гүйлтийн маршрут зам хаах зэрэг мэдээллийг Спортын ордонд өгнө.  Холбогдох утас: 99020610


-Хүний эрхийн дэд хорооноос сар бүр зохион байгуулдаг уулзалт "Гэр бүлийн хүчирхийлэл, асуудал ба шийдэл” сэдвээр Төрийн ордонд болно.

-3x3 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 14-нийг дуустал үргэлжилнэ.

-“Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилж байна.

-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.

Орон нутагт:

-Завхан аймгийн Улиастай суманд үндэсний бичиг соёлыг таниулах номын баяр тусгай хөтөлбөрөөр болно.

-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд бүх нийтээр мод тарина. 

-Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас Үндэсний бичиг, соёл номын өдрүүдийг угтан бүх насны иргэдийн дунд Мийм бүтээх цахим уралдааныг 5 дугаар сарын 1-20-ныг хүртэл зарлалаа.


Хилийн чанадад:

-АНЭУ-ын Аль-Айн хотод шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-16-нд  болно. Тус тэмцээнд Монголын шатарчид оролцоно.

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.

 

Related news