11 нэр төрлийн малын эм, бэлдмэлийн бүртгэлийн хугацааг сунгажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-11-02 16:20:17

Малын эмийн салбар зөвлөлийн ээлжит IV хуралдаанаар шинээр улсын бүртгэлд малын эм, бэлдмэл бүртгүүлэхээр хүсэлт ирүүлсэн гурван аж ахуйн нэгжийн 11 нэр төрлийн эмийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Тус хуралдаанд 7 аж ахуйн нэгжийн 29 нэр төрлийн эм, бүртгэлийн хугацааг сунгуулах хүсэлт ирүүлжээ.  Мөн зарим аж ахуйн нэгжүүдээс бүртгүүлэхээр ирүүлсэн эмийн шошго болон сав баглаа боодол стандартын шаардлага хангаагүй бичиг баримтыг шаардлагын дагуу боловсруулж, баталгаажуулан ирүүлээгүй зэрэг алдаа дутагдал байгааг аж ахуйн нэгжүүдэд анхааруулсан байна. Салбар зөвлөлийн шийдвэрээр малын эмийн улсын бүртгэлд 28 нэр төрлийн эм бэлдмэлийг бүртгэж, 11 нэр төрлийн эмийн бүртгэлийн хугацааг сунгасан байна. Мөн хуралдаанаар антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор энэ төрлийн эмийн бүртгэлийн асуудалд зохицуулалт хийх талаар гаргасан зарим гишүүдийн саналыг авч хэлэлцэн дараагийн хуралдаанаар шийдвэрлэхээр тогтов.

 Б.Заяа

Related news