Өнгөрсөн долоо хоногт 89 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 21-27-нд нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл, ослын 89 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амийг авран хамгаалсан. Нийт дуудлагын 66 нь гал түймэр, 20 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь биологийн гаралтай, нэг нь ус цаг уурын гаралтай, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ мэдээлэв.

Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days