ӨВӨРХАНГАЙ: Оны эхний 10 сарын байдлаар 1193 ажлын байр шинээр бий болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2024 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2024 он гарсаар 1193 ажлын байр шинээр бий болжээ. Тодруулбал, орон нутгийн бүтээн байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр байнгын 341, улирлын 173, түр 679 ажлын байр үүссэн байна.
Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь төрийн байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч зэрэг 337 ажил олгогчоос 825 ажлын байрны захиалга хүлээн авч, 753 иргэнийг тохирох ажилд зуучилжээ.
Тус байгууллагад 2024 оны 10 дугаар
сарын 22-ны өдрийн байдлаар 985 иргэн ажил хайгчаар бүртгүүлсэн байна.