Эмчилгээнд явсан хүү эдгээд иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-10-10 17:08:30

   Увс аймгийн Давст сумын уугуул Д.Пүрэвхүүгийн 9 настай хүү ясны хорт хавдартай гэсэн хүнд оноштойгоор өнгөрсөн жил Солонгос улс руу эмчилгээнд явсан юм.

   Нэг жил 6 сарын хугацаанд эмчилгээ хийлгэсний үр дүнд хүүгийн биеийн байдал сайжирч, улмаар эдгэрэн төрөлх аймагтаа хүрэлцэн ирсэн байна. Хагалгаа хийлгэхэд 350 орчим сая төгрөг шаардлагатай байсан бөгөөд Увс нутгийн зон олны хандив тусламжийн буянаар ямартай ч Сосорбарам хүү эдгэрчээ.

   Тэрбээр одоо Улаангом сумын Ю.Цэдэнбалын нэрэмжит, Улсын тэргүүний Цогцолбор 1-р сургуулийн 5-р ангид суралцаж байна.

   “Жил гаруйн хугацаанд Солонгос улсад эмчилгээ хийлгэж, эдгээд ирсэндээ маш их баяртай байна. Ангидаа буцаж ороод хичээлдээ яваад сайхан байна. Надад тусласан нутгийнхаа бүх хүмүүст баярлалаа” хэмээн П.Сосорбарам хүү хэллээ.

Увс аймаг Б.Батхүү

 

Related news