Тайванийн Боловсролын яамны тэтгэлгээр13 монгол оюутан суралцана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайваньд бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах монгол оюутнуудыг урамшуулахын тулд 2024 оны хичээлийн жилд 13 оюутанд тэтгэлэг олгоно.
Сургалтын төлбөр ба бусад зардал:
Тэтгэлэгт хамрагдах оюутнуудын сургалтын төлбөр болон бусад зардлын дээд хязгаар нь 40,000 Тайвань доллар /цаашид NTD гэх/ байх ба тус тэтгэлгийн хэмжээг Тайванийн Засгийн газраас олгоно. Хэрэв 40,000 NTD-оос хэтэрсэн, нэмэгдэл төлбөр гарсан тохиолдолд мөн зуучлалын байгууллагуудын зуучлалын зардал, диплом удирдах ажлын зардал, даатгал, байр, интернэтийн төлбөр зэргийг оюутан өөрөө хариуцна.
Амьжиргааны зардал:
Тайваний Засгийн Газраас бакалаврын оюутанд сар бүр 15,000 NTD магистр, докторын оюутнуудад сар бүр 20,000 NTD тэтгэлэг олгох юм.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day