“Эмээлтийн эко аж үйлдвэрийн парк” байгуулахыг дэмжжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-05-24 13:06:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын өнөөдрийн хурлаас гарсан шийдвэрийн талаар хэвлэлийнхэнд танилцуулах үеэрээ “Эмээлтийн эко аж үйлдвэрийн парк” байгуулахаар дэмжсэн болохыг хэллээ. 


Уг парк ашиглалтад орсноор эдийн засагт таатай нөлөө үзүүлж, байгаль орчинд ээлтэй хэлбэр рүү шилжиж, ажлын байр олноор бий болгохын зэрэгцээ Монголын суурь үйлдвэрлэлийн салбар болох арьс, ширний үйлдвэрлэлийг сэргээх аж. Өөрөөр хэлбэл, төсөл хэрэгжүүлснээр жилд хонь, ямааны арьс 4,0 сая, үхрийн шир 400,0 мянга, адууны шир 200,0 мянга, тэмээний шир 15,0 мянга нийт 4.6 сая ширхэг арьс, ширийг бүрэн боловсруулна. Мөн ноос 3.6 мянга, ноолуур 1.2 мянган тонныг тус тус боловсруулах боломжтой болох юм.


Тус паркийг өмнө нь Дархан-Уул аймагт төвлөрүүлэх тухай ярьж байсан ч нийслэл Улаанбаатар хот нийт аймгуудтай засмал замаар холбогдсон тул төвдөө байгуулах нь зүйтэй хэмээн үзсэн гэж ЗГХЭГ-ын дарга ярив.

Related news