ӨМНӨГОВЬ: Музейн нээлттэй өдрөөр 1400 гаруй хүн үйлчлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-03-10 14:13:18

Даланзадгад /МОНЦАМЭ/ Монгол орон даяар үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, эх орныхоо өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой "Музейн нээлттэй өдрүүд" болж өнгөрлөө.

 

Нээлттэй өдөрлөгийн хугацаанд Өмнөговь аймгийн байгалийн түүхийн музейд 1400 гаруй иргэн зочилж, говь нутгийн түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвт үзэсгэлэн, музейн боловсролын хөтөлбөрт хамрагджээ.


 





Музейн нээлттэй өдөрлөгийн үеэр “Түмэн тэмээний баяр”-ын үйл ажиллагаа зохион байгуулж, Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Болдын Сэргэлэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Сэр-Одын Дэлгэрмаа нар тус арга хэмжээнүүдэд хүрэлцэн ирж ажиллаж, Музейн үйл ажиллагаатай танилцсан юм.

 

Мөн үеэр гар урлалын соёлын томоохон өвийн үйл ажиллагаа болох "Уран гартан эмэгтэйчүүд" үзэсгэлэн зохион байгууллаа.




 

Энэхүү үзэсгэлэнд 45 уран эмэгтэйн 600 гаруй бүтээлийг үзэгч олонд дэлгэлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Ц.Бадамцэрэн, Соёл, спортын бодлого хариуцсан мэргэжилтэн Э.Мягмарсүрэн нар оролцсон юм. 







Related news