Н.Нацагдорж: Төвлөрлийг сааруулах дэд төв, олон нийтийн төв бий болгох хэрэгтэй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар дэд төв, олон нийтийн төвийн техник эдийн засгийн үндэслэл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл батлах тухай хэлэлцэв.
Улаанбаатар хотын төвийн хэсэгт төр, захиргааны байгууллага,
их дээд сургууль, худалдаа үйлчилгээ төвлөрч нэг төвт хотын тогтолцоо бүрджээ. Нийслэлийн суурьшил бий болсон 35
мянган га талбай байгаагаас 2
мянган га-д төвлөрөл бий
болсон байна. Өөрөөр хэлбэл
нийслэлийн 1,6 сая хүний нийгмийн болон бусад төрлийн үйлчилгээ зөвхөн энэ бүсэд төвлөрсөн байгаа.
Төвлөрлийн нягтрал 1 га талбайд 460 хүн байх ёстой бол одоо дунджаар 780 хүн байна.
Үүнийг сааруулахаар суурьшлын
бүсэд дэд бүтцийг шилжүүлэх 3
дэд төв, олон нийтийн 7 төв бий
болгох хэрэгтэйг нийслэлийн
Ерөнхий архитектор Н.Нацагдорж хэллээ.
Шинээр байгуулах дэд төвүүдэд Амгалан дэд төв, Сонсголон дэд
төв, Шинэ төв багтжээ. Харин “Нисэх”, “Бичил”, “Хайлааст”, “Дарь-эх”, “Монел”,
“Ургах наран”, “Тахилт” байршилд
шинээр олон нийтийн төв байгуулахаар тусгажээ. Үүнтэй холбогдуулан магадлалын нэгдсэн дүгнэлт
гаргуулж, НИТХ-аар хэлэлцүүлэхийг холбогдох албан тушаалтанд үүрэг болгосныг нийслэлийн Сургалт судалгаа олон нийттэй харилцах газар мэдээлэв.