Канадад алт хайгчид арслан зааны тугалын үлдэгдэл олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2022-06-27 17:00:53

ОТТАВА. /Science Alert/. Канадын баруун хойд нутагт алт хайгчид маш сайн хадгалагдаж үлдсэн арслан зааны тугалын үлдэгдэл олжээ.


Уг олдвор нь 30 мянган жилийн настай бөгөөд бараг бүхлээрээ хадгалагдсан байна.


Орон нутгийн засаг захиргааны хэвлэлд мэдээлснээр, шинэ олдвор нь арслан зааны эм тугал байсан бөгөөд Тр'ондэк Хвэч'ин Нун чо га хэмээн нэрлэсэн нь хань хэлнээс орчуулбал "том нялх амьтан" гэсэн утгатай гэнэ.


Нун чо га бол Хойд Америкаас олдсон хамгийн бүрэн бүтэн арслан зааны тугалын үлдэгдэл юм. Арслан зааны тугал 30 мянга гаруй жилийн өмнө мөстлөгийн үеэр үхэж, мөнх цэвдэгт хөлджээ. 


Хөлдсөн арслан зааны тугалыг геологичид Клондайкийн бүс нутгийн алтны уурхайд нэгэн залуу уурхайчин үлдэгдлийг нь олсны дараа  илрүүлжээ.


Илрүүлсэн олдворыг эрдэмтдэд хүлээлгэн өгсөн байна. Нун чо га нь палеолитын сүүл үед үхсэн болохыг Калифорни болон Калагарийн их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. 


Уурхайчин залуу “Хойд Америкийн палеонтологийн хамгийн чухал нээлтийг хийсэн" гэж палеонтологичид мэдэгдсэн байна. 


Палеонтологичдын мэдээлснээр, тугалын арьс, үс ноос, их бие, тэр ч байтугай гэдэс дотор нь хадгалагдан үлджээ.


Related news