Энэтхэгт халдвар авсан хүний тоо 33 сая давжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ШИНЭ ДЕЛИ. /Xinhua/. Энэтхэгт коронавирусний халдвар анх илэрснээс хойш өнөөдрийн байдлаар халдвар авсан хүний тоо 33264175-д хүрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд орон даяар 27254 тохиолдол шинээр бүртгэгдсэний зэрэгцээ халдварын улмаас 219 хүн нас барж, нийт нас баралтын тохиолдол 442874 болсон байна.
Шинээр бүртгэгдсэн халдварын болон нас баралтын тохиолдлын дийлэнх нь Керала мужид бүртгэгджээ.
Түүнчлэн халдвар авсан нийт 32447032 хүн эдгэрсэн бөгөөд сүүлийн
24 цагийн хугацаанд 37687 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
4 days