УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-ын гишүүнчлэлээс татгалзаж буйгаа мэдэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-29 15:02:41
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-ын гишүүнчлэлээс татгалзаж буйгаа өнөөдөр албан ёсоор мэдэгдэж, тус намын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Уламбаярт өргөдлөө гардуулав.


Тэрбээр, МАХН-д 2017 оны тавдугаар сарын 16-нд элссэн бөгөөд Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу тус намын гишүүнчлэлээс татгалзаж буй тодотгов. "Эрх баригчидтай шударга тэмцэж, бие биедээ хань болж, дэм болж явсан МАХН-ын журмын нөхөд, удирдлага, хамт олондоо сайн сайхныг хүсэж байна. УИХ-д Эрдэнэт хотынхоо иргэдийн дуу хоолойг хүргэнэ. МАН-ын 62 суудлыг 63 болго гэж намайг УИХ-ын гишүүнээр сонгож санал өгөөгүй. Эрдэнэт хотынхоо иргэдийн эрх ашгийн төлөө тууштай ажиллах болно" хэмээлээ. 


Ташрамд дурдахад, өнөөдөр МАН, МАХН нэгдэхээр, "Эв нэгдлийн гэрээ"-нд гарын үсэг зурж байна.

Related news