Таван төрлийн 55 үйлчилгээг цахимаар авах боломжтой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-12 13:12:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МХЕГ-аас төрийн үйлчилгээг иргэд, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй, шуурхай, чирэгдэлгүй, ил тод хүргэх зорилгоор www.igov.mn цахим системийг ашиглалтад орууллаа.


Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжид үзүүлдэг таван төрлийн 50 гаруй үйлчилгээг цахимаар авах боломжтой. Тодруулбал, экспорт, импорт, хилийн хорио цээрийн чиглэлийн 37, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын чиглэлийн 14, тэсрэх материал ашиглах чиглэлийн 2, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой 1, тоног төхөөрөмжтэй холбоотой 1 үйлчилгээг цахим болгожээ.

Түүнчлэн эдгээр чиглэлийн гэрчилгээ, мэдэгдэл, тусгай зөвшөөрөл олголтын мэдээллийг шууд харах боломжтой юм.


Энэ цахим систем нь төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем болох Е-mongolia-тай мөн холбогджээ. Төрийн үйлчилгээг цахимжуулснаар иргэдийн цаг завыг хэмнэж, албан бичгийн шийдвэрлэлт, гэрчилгээ мэдэгдэл, тусгай зөвшөөрөл олгох явцыг ил тод, нээлттэй болгон, цар тахлын үед коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдүүлж байгаа. 

Related news