Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн татварыг хөнгөлөх хуулийн төсөл өргөн мэдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-04-07 15:41:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар шинэ трактор, комбайн, усалгааны тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлөх тухай болон Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг УИХ-д яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн талаар ХХААХҮЯ-наас мэдээлэв.


Мөн ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын гаалийн албан татварыг хөнгөлөх асуудлыг хуулийн төсөлд тусгах аж.


Короновируст халдварын улмаас газар тариаланд ашигладаг техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын үнэ гадаад зах зээлд 30 орчим хувиар өссөн байна. Энэ нь дотоодын үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж, үнэ өсөх нөхцөлийг бий болгож байгаа аж. Иймд цар тахлын үед тариаланч, үйлдвэрлэгчдэд татварын дарамт учруулахгүй байх, төмс, хүнсний ногоо тарих, хураах, сортлох ажлыг эрчимжүүлэхээр дээрх хуулийн төслийг боловсруулжээ.


Related news