Хилд тулсан малыг эздэд хүлээлгэн өгөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУвс аймаг дахь Хилийн 0311 дүгээр ангийн хариуцсан хэсгээр ОХУ-ын талаас 24 тооны үхэр бэлчээрээр хил даван орж ирснийг хилийн манаа чиглэлээр нь буцаан гаргажээ.
Иймд ОХУ-ын талд мэдэгдэн, асуудлыг шийдвэрлэсэн байна. Мөн Дорнод аймаг дахь Хилийн 0275 дугаар ангийн хариуцсан хэсгээр иргэн Д-ийн 66 толгой адуу улсын хилд тулсныг хилийн манаа илрүүлжээ. Тэдгээр малын эзэнд холбогдох хууль дүрмийг танилцуулан баталгаа гаргуулж, зүсмийн бүртгэлийн дагуу адууг хүлээлгэн өгчээ.
Б.Туул
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days
Comments