"Говийн бүсэд таримлын аж ахуйг хөгжүүлэх боломж" сургалт болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт 21 аймгийн агрономчид уулзаж, говийн бүс нутагт таримал аж ауй хөгжүүлэх боломжийн талаар санал солилцож, талбайн үзүүлэх сургалтыг хийх гэж байна.
Энэхүү үзүүлэх сургалтыг энэ сарын сарын 27, 28-ны өдрүүдэд Даланзадгад хотноо зохион байгуулах юм. Ташрамд дуулгахад тус аймаг нь таримал ойгоороо улсдаа тэргүүлдэг бөгөөд сүүлийн жилүүдэд БНСУ-ын Гансёнбуг аймаг, ХААИС-тай хамтран өвөл зуны хүлэмжин аж ахуйг эрчимтэй хөгжүүлж байгаа билээ.
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
16 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days