ӨМНӨГОВЬ: Хагас жилийн байдлаар 230 га талбайд 339537 мод тарьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
МОСКВАДаланзадгад, 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг "Тэрбум мод” тарих үндэсний өдрийн хүрээнд мод тарих ажлыг 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс эхлүүлжээ.
Үндэсний хөтөлбөрийн
хүрээнд энэ хагас жилийн байдлаар нийт 230 га талбайд 339537 мод, бут сөөгийг тарьж
ургуулж байна.
Үүнээс өрх бүр жилд есөөс доошгүй мод тарьж ургуулах уриалгын дагуу 1175 өрх хашаандаа 15360 мод, аж ахуйн нэгж, байгууллага орчин тойрондоо 5 га талбайг шинээр байгуулж 10 мянган мод, хуучин талбайд 11130 модыг нэмж тариалжээ.
Мөн хоёр хэсэгт 9 га талбайд нэрэмжит цэцэрлэг, баг хороодын бичил цэцэрлэг саданд 7685 мод, 17315 модыг хуучин талбайд нэмж тариалсан бөгөөд агро ойн аж ахуйг хөгжүүлэх зорилгоор төв суурингийн хамгаалалтын ойн зурвасыг 100 га талбайд байгуулж тус талбайд 49576 мод, 8000 модыг хуучин талбайд тариалах ажлыг хийжээ.
Загаар
ойжуулах ажлыг 85 га талбайд шинээр эхлүүлж 110 мянган заг тарьж, 5100 загийг хуучин
талбайд нэмж, цөлжилт, газрын доройтлыг бууруулах ойн
зурвасыг 31 га талбайд байгуулж 98471 модыг тарьж, 6,900 модыг хуучин талбайд
нэмжээ.
Тус
үйл ажиллагаанд төрийн болон хувийн хэвшил, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа
явуулдаг 242 аж ахуйн нэгж, байгууллага, 5271 ажилтан,
албан хаагч оролцон 1.9 тэрбум төгрөг зарцуулан мод тарих ажил үргэлжүүлж
байна.
Алим
чавганы мод тарьж арчлах, танаж тайрах сургалтыг төвийн бүсийн ойн ангитай
хамтран 2 удаа зохион байгуулж, 7 сумын 220 иргэнийг сургалтад хамруулсан бөгөөд
“Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа”-г тавдугаар
сарын 28-ний өдөр зохион байгуулжээ.
Мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох журмын дагуу 2025 онд шинээр 48348 мод тарьж урамшуулалд хамрагдахаар 11 сумаас 66 иргэн урьдчилсан байдлаар материалаа Өмнөговь аймгийн БОГ-т ирүүлжээ.