Хиргисүүр ухаж байхдаа гал алдаж түймэр тавьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт бугын эвэр түүгчид хиргисүүр ухаж байхдаа гал алдаж түймэр тавьсан хэрэг гарлаа.
Тус аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Баян голын мухдаг гэдэг газар Булган аймгийн харъяат Г, Б, Орхон аймгийн харъяат Э нар нь хиргисүүр ухаж, бугын эвэр түүж байхдаа гал алдан ойд түймэр тавьсан гэмт хэргийг цагдаагийн албан хаагчид илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.
Цагдаагийн газрын сум дундын цагдаагийн тасгийн дарга,
цагдаагийн хошууч Ш.Батхөлөг, экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн
дэслэгч Ж.Энхболд, цагдаагийн дэслэгч Э.Ганзориг нар уг
хэргийг илрүүлэн, эздийг тогтоожээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day