Цэцэрлэгийн эрхлэгч нар хөрш орноос туршлага судаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭБаянхонгор аймгийн БСГ-аас Өвөр Монголын Өөртөө Засах орны Багшийн Их Сургуулийн харьяа Эрээн хот дахь ОУДС-тай хамтран Цэцэрлэгийн эрхлэгчдийн туршлага судлах аяллыг зохион явуулжээ.
Аймгийн 22 цэцэрлэгийн эрхлэгч нар хамрагдсан тус аялал, сургалтын үйл ажиллагааг Хятад улсын цэцэрлэгийн менежмент ба төлөвлөлт, хэрэгжүүлэлт, цэцэрлэгийн багшийг бэлтгэж буй ажлын онцлог туршлага зэрэг танхимын сургалтаар эхэлсэн байна. Үргэлжлэн Эрээн хот дах хятад цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах, Хөх хотын Монгол үндэсний цэцэрлэгийн үйл ажиллагаанд суурилсан “Хүүхэд-хөгжил-төлөвшил” дадлага ажлыг зохион байгуулах, Хүүхдийн сайн сайхны төлөө ярилцлага, цаашид хамтарч ажиллах боломж хэлэлцүүлэг гэсэн агуулгын хүрээнд хийжээ.
Мөн Эрээн хот дах ОУДС, Баянхонгор аймгийн Боловсрол соёлын газар, хүүхдийн цэцэрлэгүүд хамтран ажиллаж болох зарим асуудлын талаар тус сургуулийн захирал н.Ялалт, гадаад богино хугацааны сургалт хариуцсан ажилтан Өрнөлт нар мэдээлэл өгч, СӨБ-ын дуу хөгжмийн багш нарыг ирэх 10 дугаар сард үнэ төлбөргүйгээр мэргэшлийн түвшинд чадваржуулах 10 өдрийн сургалтад хамруулах, бүлэг хариуцсан 35 багшид хөгжим, дүрслэх урлагийн богино хугацааны сургалтыг зохион байгуулах, Хөх хотын Монгол үндэсний цэцэрлэгтэй хамтын ажиллагааны холбоо тогтоох, багш солилцож ажиллах боломжийг хууль эрхзүйн хүрээнд судалж шийдвэр гаргах тал дээр зөвшилцжээ.
Мөн Баянхонгор аймгийн хоёр цэцэрлэг гадаад орчны тохижилтыг хийх чиглэлээр төсөл, зураглал оруулж ирсэн нөхцөлд хандивлагч байгууллагад хандан хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг зүйлд хамтарч ажиллах боломжтойг онцолж, аймгийн Боловсрол соёлын газрын даргатай урьдчилан зөвшилцөн хамтран ажиллах гэрээг баталгаажуулжээ.
Б.Мөнхзул