Булган аймагт 5,9 тэрбум төгрөгийн барилга угсралтын ажил хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган
/МОНЦАМЭ/ Булган
аймагт 2019 онд 5.9 тэрбум төгрөгийн
барилга угсралт, их засварын ажил хийжээ. Нийгмийн салбарын барилга,
байгууламжуудыг ашиглалтад оруулах, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх бодлого
баримтлан ажиллаж байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар “Жавхлант гартаам”
ХХК-ийн 20 айлын орон сууцнаас эхний ээлжинд 4 айлын орон сууцыг хэсэгчлэн
ашиглалтад оруулсан. “Нүнжигт өргөө”, “Төмөр транс” ХХК-ийн барьж байгаа тус бүр
нь 10 айлын орон сууцны барилга угсралтын явц 85 хувьтай байна гэж аймгийн
ЗДТГ-ын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Буманбаяр ярилаа.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days