БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийн сонгон шалгаруулалтад 23 хүн тэнцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/. БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос
хэлний 16 дахь удаагийн түвшин тогтоох шалгалт өгөхөөр Булган аймгийн
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 30 хүн бүртгүүлснээс
23 нь эхний шалгаруулалтад тэнцжээ.
"Гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг манай аймаг өөрсдийг нь байлцуулж хийсэн. Харин зарим аймаг, нийслэлийн дүүргүүдэд БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг цахим хэлбэрээр бүртгэсэн" гэж аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Г.Нямдорж ярив.
Анхан шатны шалгаруулалтад хөдөлмөр эрхлэх боломжтой 18-39 насны иргэд БНСУ-д зорчих визний ямар нэгэн зөрчилгүй, солонгос хэлний зохих мэдлэгтэй, өнгө ялгах чадвартай байх шаардлагыг тавьжээ .
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
4 days