“Цэвэр орчин-Цэмцгэр Булган” аянаар 33,9 мянган га газар цэвэрлэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/. Аймгийн БОАЖГ-аас “Цэвэр
орчин-Цэмцгэр Булган” аяныг аймгийн хэмжээнд зохион байгуулж, 33,9 га газрыг
цэвэрлэжээ.
Бүх нийтийн цэвэрлэгээний ажлаар 6,8 мянган тонн хог хаягдлыг цэвэрлэж, төвлөрсөн цэгт цуглуулж,
үхсэн малын 2593 сэг зэмийг цэвэрлэн халдваргүйжүүлэн устгах ажил хийсэн гэж
аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн М.Алтанцэцэг ярилаа.
Мөн аймгийн хэмжээнд 63 гол горхи, уст цэгийн 374 тонн хог цэвэрлэсэн аж. “Цэвэр орчин-Цэмцгэр Булган” аянд 159 байгууллага, аж ахуйн нэгж, 6061 хүн, 416 машин техник оролцож, 32,5 сая төгрөг, 5.2 тонн шатахуун зарцуулжээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day