Малын галзуу өвчин дахин гарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймагт малын галзуу өвчлөл гарсаар байна. 3 сарын 24-ний өдөр Тарагт сумын “Арвайн тал” багийн “Хараацай” хэмээх газар хаваржиж буй малчин Б-ийн нэг үхэр халдварт өвчний шинж тэмдгээр хорогдсоныг аймгийн Мал эмнэлгийн ариун цэврийн лабораторид шинжлэн галзуугаар өвчилсөн болохыг тогтоожээ.
Мөн 3 сарын 25-ны өдөр Уянга сумын “Бөөрөлжүүт” багийн “Бүрэгдэй” гэх газар хаваржиж буй малчин Б-ийн нэг ямаа халдварт өвчний шинж тэмдгээр өвчилснийг МЭАЦЛ-т шинжлүүлэн галзуу өвчин болохыг тогтоолоо.
Эдгээр малыг утсгалд оруулж, орчин тойрныг ариутган халдваргүйжүүлж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.
Өвөрхангай Б.Батчимэг
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day