Музейн тооллого үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Музей сургалт, судалгааны төв өнгөрөгч оны 12 дугаар сарын сүүлчээс музейн үзмэрүүдээ тоолж эхэлсэн.
Аймгийн төвийн музейн үзмэрийн тооллого дуусч сан хөмрөгчид сумдад ажиллаж эхэлжээ. Аймгийн МССТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан А.Уранжаргал, сан хөмрөгийн эрхлэгч Г.Сарангэрэл, тайлбарлагч, боловсролын ажилтан Б.Болорчимэг, чихмэлч, сэргээн засварлагч Г.Гантулга, аймгийн МХГ-ын боловсрол, соёлын хяналтын улсын байцаагч Б.Эрдэнэцэцэг болон жолоочийн бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг Өргөн, Эрдэнэ, Даланжаргалан, Айраг сумын музейн үзмэрийг тоолсон бол одоо Иххэт суманд ажиллаж байна.
Анх 1949 онд аймгийн орон нутаг судлах кабинет
Сайншандад албан ёсоор буй болж үзмэрийн сангаа олон нийтэд дэлгэснээс хойш
жилээс жилд баяжуулан өдгөө зургаан
танхимд нийт 5600 гаруй үзмэр тавьдаг болж. Дорноговийн музей үзмэрийн тоогоороо аймгуудаас тавд жагсдаг.