Татвар төлж, ажлын байр буй болгодог компанийг дэмжиж ажиллана гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хариуцлагатай уул уурхай-хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөн Сайншанд хотод гуравдугаар сарын 06-нд боллоо.
Уул уурхайн компаниудын нийгмийг хариуцлагыг дээшлүүлэх, орон нутагт бүтээн байгуулалт өрнүүлэх, тэдний санал хүсэлтийг сонсох зорилготой зөвлөгөөнд тус аймагт үйл ажиллагаа явуулдаг компаниудаас 100 гаруй нь оролцов.
Хоёр жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн нийгмийн хариуцлагын гэрээний үр дүнд уул уурхайн компаниуд хууль хэрэгжүүлдэг болсон, орон нутгийн нийгэм эдийн засгийн амьдралд нэмэр болсноор эдийн засаг ес орчим хувиар өссөн, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлэхэд компаниуд анхаардаг, бүтээн байгуулалт өрнүүлдэг болсон гээд сайн жишээ буй ч төлөх ёстой татвараа төлдөггүй, ажилчдын нийгмийн даатгал төлдөггүй, байгаль орчин сүйтгэдэг цөөнгүй компани байгааг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан дурдсан.
Харин хууль хэрэгжүүлж ажиллаж байгаа компанийг дэмжиж ажиллана гэж аймгийн
Засаг дарга Т.Энхтүвшин мэдэгдэв. Дорноговь аймгийн байгалийн баялгийг олборлож
ашиг олж байгаа тохиолдолд хуулийг хэрэгжүүлэх,татвараа цаг хугацаанд нь төлөх
орон нутгийн иргэдийг ажлын бараар хангах, орон нутгийн төрийн байгууллагуудтай
холбоотой ажиллахыг уул уурхайн компаниудад үүрэг болгов.