Дорноговьд цас орж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-02-14 11:28:10

Дорноговь/МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 13-ны шөнөөс эхлээд Дорноговь аймгийн Сайншанд хотод нойтон цас орж эхэллээ. 

Аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс гаргасан мэдээллээс үзэхэд шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр салхи секундэд 10-12 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурч Мандах, Сайхандулаан, Хатанбулаг, Хөвсгөл, Улаанбадрах, Замын-Үүд, Сайншанд, Өргөн, Эрдэнэ сумын нутгаар, мөн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж буйг дурдсан байна.

Салхи нутгийн төв болон хойд хэсгээр секундэд 7-12 метр, бусад нутгаар секундэд 9-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурч буй.

Агаарын температур шөнөдөө 18-23 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус хүйтэн байгаа юм. Тиймээс иргэд, жолооч нар хол ойрын замд аюулгүй байдлаа хангаж зорчих, малчид малаа ойр бэлчээрлүүлэх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай хүмүүсийг хараа хяналтгүй гэрт үлдээхгүй байх,мөн болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулав.

Related news