Уртын дууны дугуйланд 40 гаруй хүн хичээллэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-02-12 18:32:05

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Музей сургалт судалгааны төвийн дэргэдэх уртын дууны дугуйланд 2014 оноос хойш нийт 40 гаруй шавь сурчээ.

Ноён хутагт Лувсанданзанравжаагийн нэрэмжит “Саран хөхөө” театрын гоцлол дуучнаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад суусан Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ч.Цэрэндэжид уртын дуу сурах сонирхолтой бүх насны хүмүүст соёлын биет бус өвийн төрөл болох монгол ардын уртын дууны баялаг сангаас өвлүүлэн уламжлуулсаар байна.

Мөн СУИС зэрэг мэргэжлийн урлагийн сургуулийн багш нарыг урьж говь нутагт дуулагддаг уртын дуунууд хийгээд ноён хутагтын зохиол бүтээл, уртын дууны үүсэл домгийн талаар суралцагчдад мэдээлэл өгч харилцан ярилцдаг аж.

Related news