Гарал үүсэл нь тодорхойгүй долоон тонн гахайн махыг хураажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Замын-Үүд боомтын Хилийн мэргэжлийн хяналтын алба, холбогдох хууль хяналтын байгууллага хамтран хүнсний худалдаа эрхлэгч аж ахуй нэгж, иргэд, нийтийн хоол үйлдвэрлэл явуулж байгаа нийт 46 цэгт хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй хууль бусаар тээвэрлэсэн долоон тонн гахайн махыг илрүүлэн хурааж аваад байна. Албаныхан Төв, Булган, Орхон, Дундговь аймагт гахайн африк мялзан өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулж нэгдүгээр сарын 17-нд хуралдсан Онцгой комиссын хуралдааны үеэр шалгалтын үр дүнг танилцуулж, цаашид өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар ярилцав.
Сумын
Засаг дарга, сумын Онцгой комиссын дарга Н.Алдарбаяр өвчнөөс урьдчилан
сэргийлэх талаар харьяалах байгууллагын дарга нарт үүрэг чиглэл өглөө.