"Дэлгэрэх" ямааны судалгааны ажил дуусчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь/МОНЦАМЭ/. Дэлгэрэх омгийн улаан ямаа гарган авахаар Дорноговь аймгийн ЗДТГ, Дэлгэрэх сумын ЗДТГ, улсын Мал аж, ахуй эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран сүүлийн найман жил ажиллаж байна.
Энэ талаар Дэлгэрэх сумын Засаг дарга Д.Дуламаас тодруулахад “Дэлгэрэх омгийн ашиг шим сайтай ямаа гаргаж авахаар улсын мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй олон жил хамтран ажиллалаа. Улаан ямааг омгоор баталгаажуулах судалгааны ажил дууссан ч хараахан баталгаажуулаагүй байгаа. Судалгааны ажлыг эрдэмтдийн хурлаар хэд хэдэн удаа оруулж үнэлэлт дүгнэлт гаргуулсан. Өнгөрсөн жил ХХААХҮ-ийн сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг газар дээр нь үзэж хянаж, дүгнэлтээ гаргаад байгаа. Судалгааны ажлын явцад дэлгэрэх ямааны үр ашиг шим өндөр гэдгийг тогтоосон. Одоо Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулах үлдлээ. Гэвч салбарын сайд томилогдоогүй байна” гэв.
Улаан ямаа нь 13-15 микронтой жирийн ямааныхаас хэд дахин илүү, дасан зохицох чадвар сайтай, товаарлаг ашиг шим сайтай аж. Зөвхөн махны гарцын хувьд намрын цагт бүдүүн ухна 65.2 кг, эм ямаа 46.2 кг байдаг бол бүдүүн ухнаас 700 гр, эм ямаанаас 500 гр ноолуур авах боломжтой.