Яруу найрагч Л.Эрдэнэбат “Эх оронгүй хүн” бүтээлээрээ "Утгын чимэг" наадмын тусгай шагнал хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, сэтгүүлч Л.Эрдэнэбат “Эх оронгүй хүн” өгүүллэгээрээ богино өгүүллэгийн "Утгын чимэг" наадмын тусгай шагнал хүртлээ.Тэрээр Дорноговь аймгийн Музей сургалт, судалгааны төвийн захирлаар ажилладаг юм.
Эрдэнэбат найрагч өмнө нь Монголын радиогийн Хөгжмийн нэвтрүүлгийн албанд сэтгүүлчээр олон жил ажилласнаас гадна Дорноговь аймагт анхны чөлөөт хэвлэл, сонин үүсгэн байгуулахад шанг нь татаж олон арван нийтлэл, сурвалжлага хөрөг найруулал туурвиж байсан.
1980-аад оноос оноос утга зохиол, яруу найргийн уран бүтээл туурвиж “Холхи урсгалын чимээ”, “Зүүдэн зөрөг”, “Бурханы шувуу”, “Зөв сэтгэл”, “Эрх чөлөөний яруу найраг” зэрэг хэдэн хэдэн ном гаргасан бол 2015 онд “Алс эрт” яруу найргийн номоо өлгийдөн авч“Хайрын дөрвөн улирал цэнгүүнээ хийж байжээ.
“Дорнын
говиос монгол эхэлдэг”, “Миний Сайншанд”, “Ноён гэгээн хутагт” зэрэг уншигч, сонсогчдод хүрсэн олон уран
бүтээл түүнийх юм. Мөн говь нутагт соёл урлагийг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж
говийн тавдугаар дүрийн ноён хутагт Лувсанданзанравжаагийн нэрэмжит “Саранхөхөө”
театрын даргаар ажиллаж байсан юм.